Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 26058 шинжилгээ хийлээ.
Ингээд 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд үлдэгдэл шинжилгээнүүдийг хийж дуусгасан. Эдгээрээс 9 хүний шинжилгээнд халдвар илэрсэн бөгөөд нийтдээ уг арга хэмжээний хүрээнд 131 тохиолдлыг илрүүллээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,755 болсноос дотоодын халдварын тоо 2240 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 745 хүн эмчлэгдэж байна.
Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл байгаа бөгөөд иргэд халдварыг бүр хумиад авчихсан юм шиг хандлага гаргаж байна. Олуулаа бөөгнөрч, золголт хийж, үйлчилгээний газраар бөөгнөрч, амны хаалтаа буруу зүүж байгаа нь харагдлаа. Халдварын тархалт үргэлжилж байгаа учраас хянамгай, биеэ цэгнэж байхад онцгой анхаарах хэрэгтэй” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэв.
Л.Баяр