БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд Унгар Улсын Засгийн газрын комиссар, Төрийн нарийн бичгийн дарга Золтан Кувачтай цахим уулзалт хийв. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал солилцлоо.
Унгар Улсын ТНБД Золтан Кувач энэ оны 9-10 дугаар сард зохион байгуулах “One with Nature” олон улсын үзэсгэлэн, худалдаанд Монгол Улсыг оролцуулах нь ан агнуурын өвөрмөц уламжлал, байгалийн хишигтэй, түнш улсын хувьд ач холбогдол их гэдгийг онцолсон юм.
Мөн ан агнуураас гадна хөдөө аж ахуй, усны менежмент, байгаль хамгаалах, тогтвортой аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд таатай байх болно гэв.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд хоёр орны байгаль хамгаалах чиглэлийн хамтын ажиллагаа тодорхой үр дүнд хүрсэнд таатай байдгаа илэрхийлээд, ан агнуурын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс бүх боломжоороо оролцон, дэмжинэ гэдгийг онцлов.
Б.Эрдэнэ