Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга парламентын мэтгэлцээний үеэр хүү Сэйго Сүгаг Дотоод хэрэг, харилцаа холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай орон зоог барьсанд уучлалт хүсчээ.

“Миний хүүгийн гаргасан үйлдлээс болоод эрх бүхий хүмүүс ёс зүйн дүрмээ зөрчсөнд би уучлалт хүсэж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Тэрбээр хүүтэйгээ хэзээ ч Tohokushinsha Film продюсерын компанийнх нь ажлын талаар ярилцаж байгаагүй гэнэ.

Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар Сэйго Суга болон түүний хамт олон 2020 онд яамны 11 төлөөлөгчтэй оройн зоог барьж, тэдний хоолны төлбөрийг даажээ. Японд томоохон албан тушаалтнууд аливаа сонирхсон этгээдүүдээс бэлэг авах хориотой байдаг аж.

Японы Дотоод хэрэг, харилцаа холбооны яам Tohokushinsha Film шиг продюсерийн компаниудын үйл ажиллагаанд шаардлагатай нэвтрүүлэг цацах тусгай зөвшөөрөл олгодог байна.

Орчуулсан Э.Март : lenta.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн