Бүх монгол түмэн болгоныг урин дуудаж байна. Энэ бол бидний эцсийн бөгөөд эхний тууштай байж амбицаа дарж, бусдын үгэнд автал үгүй, өнөө маргаашийн ашгийн төлөө түгжилдэхгүй байх, бүрэн тусгаар улсынхаа эрх ашгийг дээдлэн тэмцэх цор ганц зөв зам юм. Бүгд нэгдэцгээе.
Хүн бүр өөрийн Жижиг толгойгоор, өөрийн буйдхан замаар тэмцэх аргагүй цаг хугацааг туулж ирлээ, тиймээс улс доторх төрийн ард түмний дундын өмч санхүүгээр хөрөнгөжсөн баячуудыг эсэргүүцэхдээ зөв бодлого, тууштай нэгдсэн зохион байгуулалтаар Ард Түмний Хуралыг зохион байгуулах нь чухал бөгөад тус хурлыг зохион байгуулах дүрмийг танилцуулж байна.
Ард түмний Хурал зохион байгуулах Ерөнхий зөвлөлийн гишүүн А.Эрдэнэбаяр
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Ард түмний хурал” хуралдуулах ажлыг зохицуулах зөвлөл (цаашид Зөвлөл гэх) – ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Энэхүү дүрмийн зорилго нь “Ард түмний хурал”-ыг хуралдуулах ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах Зөвлөлийн гишүүдийн чиг үүрэг, хариуцлага зэргийг зохицуулахад оршино.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1. Зөвлөл нь 9 гишүүнтэй байх, тэдгээрийг толгойлсон даргагүй, гишүүд бүгд тэгш эрхтэй байх бөгөөд олонхын саналаар шийдвэр гаргах зарчмаар ажиллана.
2.2. Ард түмний хурал хуралдуулах ажлыг зорилгын дагуу удирдан чиглүүлэх хэрэгцээ, шаардлагын үүднээс Зөвлөлийн хурлын ерөнхий зохицуулагч 1 хүн байх бөгөөд түүнийг Зөвлөл томилно.
2.3. Зөвлөл нь ерөнхий нарийн бичгийн даргыг зөвлөлийн шийдвэрээр томилно.
2.4. Зөвлөл нь “Ард түмний хурал” хуралдуулахаар үзэл санаа нь нэгдсэн хувь хүн болоод иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлөөс бүрдэнэ.
2.5. “Ард түмний хурал” хуралдуулахад шаардлагатай ажлын хэсгийг Зөвлөлийн шийдвэрээр томилон ажиллуулна.
2.6. “Ард түмний хурал”-ыг санаачлагч нь хяналт тавих ба “Ард түмний хурал”-ын үйл ажиллагааг дуусах хүртэл удирдан чиглүүлэх бөгөөд санаачлагчийг өөрчлөхгүй.
2.7. “Ард түмний хурал”-ын зорилго биелснээр санаачлагчийн хяналт тавих үүрэг дуусгавар болно.
Гурав. Зөвлөлийн чиг үүрэг
3.1. Зөвлөл нь “Ард түмний хурал” хуралдуулах зорилгын дор дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.
3.1.1.Зөвлөлийн хурал хуралдуулж “Ард түмний хурал” зохион байгуулахтай холбоотой шийдвэрүүдийг хэлэлцэн батлах;
3.1.2. 21 аймаг 9 дүүрэгт ажиллах 30 доошгүй зохицуулагч томилох;
3.1.3.Шалгаруулалтад тэнцсэн 978 иргэдийн төлөөллийг баталгаажуулж мандат олгох;
(2018 оны тоо бүртгэлийн судалгаан дээр үндэслэв!)
3.1.4.Ард түмнээс хандив цуглуулах ажлыг зохицуулах журмыг хэлэлцэн батлах;
3.1.5.“Ард түмний хурал”-ыг удирдан явуулах;
3.1.6.“Ард түмний хурал”-ыг төлөөлөн холбогдох төрийн байгууллагатай уулзах, шаардлага хүргүүлэх;
3.1.7.Шаардлагатай тохиолдолд “Ард түмний хурал”-ын шийдвэрээр жагсаал цуглаан удирдан явуулах;
3.2. “Ард түмний хурал” хуралдуулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг удирдан явуулж шийдвэр гаргана.
Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагаанд мөрдөх журам
4.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна;
4.2. Зөвлөлийн хурлыг зорилго, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд төлөвлөгөөт бус яаралтай хурал хуралдуулж болно;
4.3. “Ард түмний хурал”-ын товыг хуралдаан болохоос 45-аас доошгүй хоногийн өмнө зохион байгуулагч, төлөөлөгчдөд мэдэгдэж, хэлэлцэх асуудлын жагсаалт, холбогдох бичиг баримтыг хүргүүлсэн байна;
4.4. Нийт зөвлөлийн гишүүдийн 50+1-ээс дээш хувь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно;
4.5. Хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй зөвлөлийн гишүүн хурал эхлэхээс өмнө саналаа бичгээр хүргүүлж болно;
4.6. Зөвлөлийн тэмдэглэлийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлнө;
4.7. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн хуралдаанд мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно;
Тав. Зөвлөлийн ерөнхий зохицуулагчийн үүрэг
5.1. “Ард түмний хурал” хуралдуулах ажлын төлөвлөгөөг удирдан хэрэгжүүлж буй Зөвлөлийн гишүүн төлөвлөгөөт ажлаа гүйцэтгэж байна гэдэг утгаараа Зөвлөлийн хурлыг даргалан явуулна.
5.2. Ерөнхий зохицуулагч нь Зөвлөлийн хурлыг удирдан явуулах үндсэн үүрэгтэй бөгөөд өөр ямар нэгэн давуу эрх эдлэхгүй болно.
5.3. Ерөнхий зохицуулагч нь ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
Зургаа. Зөвлөлийн гишүүний үүрэг
6.1. Зөвлөлийн гишүүн нь зорилгынхоо төлөө үг, үйлдэл бүрээ түүнд нийцүүлэх;
6.2. Зөвлөлийн гишүүн аливаа хурал зарлагдах бүрт хүндэтгэх шалтгаангүй л бол заавал оролцох;
6.3. Зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудлыг урьдчилан мэдээлсний дагуу танилцаж өөрийн санаа бодлоо бэлдэх, хуралд идэвхтэй, хариуцлагатай оролцох;
6.4. Хүндэтгэх шалтгаантай бол хурал болохоос 1 хоногийн өмнө Зөвлөлийн нарийн бичгийн даргад мэдэгдэнэ;
Долоо. Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүрэг
7.1. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулж, хуралдааны бэлтгэлийг хангаж, гарсан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг нэгтгэн, Ерөнхий зохицуулагч болон Зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангана.
7.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга Зөвлөлийн бичиг хэргийг хариуцлагатай хөтлөн явуулна.
7.3. Зөвлөлөөс томилогдсон зохион байгуулагчид дүрмийн хүрээнд, “Ард түмний хурал” зохион байгуулах ажлыг гүйцэтгэх үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулна.
Найм. Хариуцлага
8.1. Ажлын хариуцлага
8.1.1. Ерөнхий зохицуулагч нь зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүн хүлээсэн үүргээ үл биелүүлсэн алдаагаа залруулахыг шаардана.
8.1.2.Удаа дараа хариуцлага алдсан зөвлөлийн гишүүн, зохион байгуулагч, зөвлөлийн нарийн бичгийн даргыг чиг үүргээ ухамсарлаагүй, өргөсөн тангаргаасаа няцсан, нэг зорилгын төлөө нэгдэж чадаагүй байна хэмээн үзэж Зөвлөлийн шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө.
8.1.3.Санаатайгаар зөвлөлийн хурлын үйл ажиллагааг үймүүлэх эрхгүй.
8.1.4. Гадны хүнийг зөвлөлийн хуралд оролцуулахгүй.
8.2. Ашиг сонирхлын хариуцлага
8.2.1.Зөвлөлийн гишүүдийн шийдвэр нь ард түмэн, нийт иргэний үйл ажиллагаанд бүрнээ нийцсэн байвал зохино.
8.2.2.“Ард түмний хурал” хуралдуулах ажлыг зохицуулах зөвлөлийн дүрмийг 2020 оны долоодугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Мэдэгтүн, сахигтун!
Протокол хөтөлсөн. Санжаасүрэнгийн Ганбат, Бархас Эрдэнэчимэг.
“Ард Түмний Хурал” хуралдуулах ажлыг зохицуулах зөвлөлийн дүрмийг Зөвлөлийн нийт гишүүд санал нэг батлав.
“МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ХҮНИЙ ЭРХ ИРГЭДИЙН ХЯНАЛТЫН ХОРОО”-ны
Тэргүүн Шаравын Баярсайхан.
Харилцах Утас 88500947, 80600947, 80220121,
95059293, 99765817.