“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ ““Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 102 тохиолдол илэрсэн ба үүний 50 нь эхний шинжилгээгээр халдвартай батлагдсан байна. Харин 52 тохиолдол нь тухайн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойрын хавьтлын хүмүүс байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээний хүрээнд батлагдсан тохиолдлууд нийслэлийн бүх дүүрэгт гарч байна.
Тухайлбал,
- Сонгинохайрхан дүүрэгт-13
- Баянгол дүүрэгт-5
- Хан-Уул дүүрэгт-17
- Сүхбаатар дүүрэгт-3
- Чингэлтэй дүүрэгт-7
- Баянзүрх дүүрэгт-8
- Багануур дүүрэгт-1 тохиолдол илэрсэн.
Хэдийгээр маргаашаас эхлэн хөл хориог сулгуулж байгаа хэдий ч иргэд халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 26.8 хувь нь халдвар авсан нь батлагдаж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд ойрын хавьтал болсон 635 хүн байгаа бол хоёр дахь хавьтлын 1,325 хүн байгаа юм” хэмээн хэллээ.
Л.Баяр