Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны нэгдүгээр сард 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 13.6 (6,5 хувь) тэрбум төгрөгөөр өсөв.
Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 13.4 (8,3 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага дээрх хугацаанд 223.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.1 (9,4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 25.7 (15,9 хувь) тэрбум, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 2.1 (16,9 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Ажилгүйдлийн даатгалын сангаас өнгөрсөн сард 2887 хүнд 4.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 811 (39,1 хувь) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 612.3 (12,4 хувь) сая төгрөгөөр багаслаа.
Нийгмийн даатгалын сангаас нэгдүгээр сард 451.5 мянган хүн тэтгэвэр авсны 75,6 хувь нь өндөр насны тэтгэвэр авагч, 15,6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагч, 8,8 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагч байв.
Үндэсний статистикийн хороо