Чумаковын нэрэмжит төвийн гарган авсан “Ковивак” нэртэй коронавирусний гурав дахь вакциныг ОХУ бүртгэн авсан тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгсэн талаар tass.ru сайт мэдээллээ.

Михаил Мишустин “Тун сайхан мэдээ дуулгахад бид өнөөдөр “Ковивак” нэртэй гурав дахь вакцинаа бүртгэлээ. Тус вакциныг Чумаковын нэрэмжит төвд гарган авсан” хэмээн хэлсэн байна.

Эхний ээлжийн хүмүүст уг вакцинаас 120 мянган тунг гуравдугаар сарын дундуур хийх аж.

Шинжлэх ухааны академийн М.П.Чумаковын нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах шинжлэх ухааны төвийн “Ковивак” вакцин нь хүүхэд болон 60-аас дээш насныхан хэрэглэхэд зориулагдсан бөгөөд туршилтыг 4 дүгээр сард эхлүүлэх төлөвтэй байгаа аж.

Б.Ирээдүй

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн