2021-02-20 11:191min00

Орон гэргүй гурван хүнээс коронавирусийн халдвар илэрсэн байна

etkwmihh

Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийж байна. /2021.02.20/

Сүүлийн нэг хоногт  35 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээрийн 7 нь “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр илэрсэн. Өнгөрсөн 9 хоногийн хугацаанд нийт 54 хүнээс халдвар илрээд байна. Тэдний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 тохиолдол нь тэдгээр иргэний гэр бүл, найз нөхдөөс нь илэрсэн байна.

Мөн тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд орон гэргүй гурван хүнээс халдвар илэрсэн юм. Бусад нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээнээс илэрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа” гэх мэдээллийг өглөө.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй