Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Дархан нэхий” ХК-ийн ТУЗ энэ оны 2 дугаар сарын 18-ны тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 0.227 төгрөг буюу нийт 250 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, энэ оны 12 дугаар сарын 31-ний дотор “ҮЦТХТ” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
Мөн “Э-Транс Ложистикс” ХК 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 5 төгрөг буюу нийт 231 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ. Дээрх хэмжээ нь компанийн нийт цэвэр ашгийн 85 хувьтай тэнцэж байна. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг энэ оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргаж, 7 дугаар сарын 30-ны дотор “ҮЦТХТ” ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Монголын Хөрөнгийн бирж