Эдийн засагч, Дефакто Д.Жаргалсайхан Clubhouse аппликэйшнд Defacto Club-ийг нээсэн юм. Хоёрдугаар сарын 18-ны өдрийн зочноор Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож, вакцинжуулалтын талаар ярилцаж тодорхой мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэр Хөл хорионы хугацаанд 357,000 хүн PCR шинжилгээнд хамрагдсан талаар хэллээ.
Тодруулбал “Эрдэмтдийн судалгаагаар хоёрдугаар 11-23-ны хооронд хөл хориог тогтоох саналыг дэвшүүлсэн. Хөл хорионы үед нэг хаалга нэг шинжилгээг Засгийн газар УОК-той хамтран хийж байна.
Гол зорилго нь голомтын тархалтыг тандах, хумих юм. Учир нь өвчилж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэртэй эмнэлзүйн шинж тэмдэггүй байгаа тул илрүүлж гаргах, түүнээс гадна бүх нийтийн вакцинжуулалтад бэлтгэх зорилготой” гэлээ.
Хөл хорионы хугацаанд 357,000 хүн PCR шинжилгээнд хамрагджээ
Хоёрдугаар сарын 11-18-нд нийт 357,000 хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс 236,000 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд хамрагдаад байгаа аж.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “PCR лабораториудыг өргөтгөх бодлого барьж, худалдан авалтуудыг хийсэн. Мөн орон нутагт боловсон хүчнийг бэлтгээд байна.
Шинжилгээ хийхэд 14 лабораторид нийт 1,900 хүн 24 цагаар ажиллаж байна. Харин сорьц цуглуулж байгаа ажилчид 09:00-20:00 цаг хүртэл ажилладаг” гэлээ.
Л.Баяр