Энэтхэгийн судлаачид ухаалаг утасны хэрэглээ болон толгой өвдөлтийн хоорондох хамаарлыг тодорхойлох зорилгоор шинэ судалгааг явуулсан байна. Cудлаачид тархи толгойн хууч өвчтэй 400 хүнийг судалгаандаа хамруулжээ.
Оролцогчдыг ухаалаг утас хэрэглэдэг болон хэрэглэдэггүй гэсэн хоёр бүлэгт хуваасан аж. Эрдэмтэд судалгаанд оролцсон хүмүүсээс тэдний ухаалаг утасны хэрэглээнээс гадна толгой өвдөх, өвчнийх нь түүх болон эмийн хэрэглээний талаар асууж, тодруулга авсан юм. Ухаалаг утас хэрэглэгчдийн 96 хувь өвчин намдаах эмийг хэрэглэдэг байхад энгийн гар утас барьдаг хүмүүсийн 81 хувь өвчин намдаах эм уудаг болох нь тогтоожээ.
Мөн ухаалаг утас хэрэглэгчдийн 84 хувь нь эм уусны дараагаар толгой өвдөх зовуурь буурдаг гэж хариулсан бол ухаалаг утас хэрэглэдэггүй хүмүүсийн 94 хувь эм хэрэглэсний дараа өвчин нь намддаг болохыг хэлжээ. Үүнээс үндэслэн Энэтхэгийн судлаачид ухаалаг утасны хэрэглээ толгой өвдөлтийг нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.
Эх сурвалж: MNB