Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын дүнг танилцуулснаар өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг болж, 1.3 хувиар өсжээ.
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 1.4 сая төгрөг болжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулавл 49.5 буюу 3.6 хувиар өсөж, харин өмнөх улирлаас 88.1 мянган төгрөгөөр буюу 5.8 хувиар буурчээ.
Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөлийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны IV улиралд 1.1 сая төгрөг болж, өмнө оны мөн үеэс 14.3 мянган төгрөгөөр буюу 1.3 хувиар өсжээ. Үүнд:
цалин хөлсний бодит орлого 9.0 мянган төгрөг, 1.6 хувиар,
тэтгэвэр тэтгэмжийн бодит орлого 63.9 мянган төгрөгөөр буюу 33.9 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Харин өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 75.6 мянган төгрөгөөр буюу 6.2 хувиар буурчээ. Үүнд ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орлого 10.0 мянган төгрөгөөр буюу 14.4 хувиар, цалин хөлсний бодит орлого 51.6 мянган төгрөгөөр буюу 8.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Үндэсний статистикийн хороо