Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан яамныхаа бүх тендерийг Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн талаар мэдэгдлээ. Тэрбээр “Боловсрол шинжлэх ухааны сайдаар очоод яамны хамт олондоо хамгийн түрүүнд хэлсэн зүйл бол БШУЯ бол тендерийн яам биш шүү, Барилгын яам биш шүү л гэж хэлсэн.
Өнөөдөр хэлсэн үгээ бодитой болгож 2021 оны манай яаманд дээр байгаа бүх хөрөнгө оруулалтын тендерийг Худалдан авах үйл ажиллагааны агентлагт 100 хувь шилжүүлж байна. Бид тендер зарлаад, тендерт цагаа зарцуулах ерөөсөө шаардлага байхгүй.
Цаашдаа барилгын холбоотой асуудлыг барилыг яаманд, дулаан, цахилгаантай холбоотой асуудлыг Эрчим хүчний яаманд хариуцуулах талаар хамтран ажиллана.
Ер нь Боловсролын салбарт байгаа хөрөнгийн менежментийн асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.” гэв.