Өнөөдөр “Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээ Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдана. Ингэхдээ явуулын шинжилгээний 127 баг 09:00-18:00 цагийн хооронд дүүргийн нийт 18 хороо буюу /1,2,3,4,6,7,8,9,10,11,12,13,14,16,17,18,20,21/ дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдаагүй өрхийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулна.
Мөн алслагдсан бүсийн 12, 13, 14 дүгээр хороонд тус бүр шинжилгээний суурин нэг цэг, явуулын нэг баг шинжилгээ авна.
Үүнд:
12 дугаар хороо: суурин цэг 10-р сургууль, явуулын 1 баг
13 дугаар хороо: /26 дугаар сургууль, явуулын 1 баг
14 дүгээр хороо: 165 дугаар цэцэрлэг, явуулын 1 баг тус тус шинжилгээ авна.
Иймд тус хороодын иргэд Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, гэрийнхээ гадна “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд идэвхтэй хамрагдана уу хэмээн Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос уриалав.
Шинжилгээ авах цэгүүд:
Л.Баяр