Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны буюу 47 дугаар сургууль дээрх шинжилгээ авч буй үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрбээр энэ үеэр ” Кинотеатр, үсчин гээд бүх төрлийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаарх журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Бүх төрлийн үйл ажиллагааг яаж зөв хувилбараар явуулах вэ гэдэг журам юм. Журам батлагдсанаар дүүрэг хороод, бүх шатны албан байгууллага, аж ахуйн нэгж рүү гарын авлага хүргүүлнэ. Үүнийгээ мөрдлөгө болгож ажиллана” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга “Эрүүл мэндээ хамгаалах эрчимжүүлэх хөтөлбөр баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч хувиар бизнес эрхэлж байгаа иргэдэд гурван их наяадын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөгөө Засгийн газар баталлаа” гэлээ.

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн