Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурсаныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2020 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.3 (1.3%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд

  • Цалин хөлсний бодит орлого 9.0 (1.6%) мянган төгрөгөөр,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 63.9 (33.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.

Харин өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ өмнөх улирлаас 75.6 (6.2%) мянган төгрөгөөр буурсан байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзвэл:

  • Цалин хөлсний орлого 54 хувь,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 23.9 хувь,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 7.6 хувь,
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 5.6 хувь,
  • Бусад орлого 8.9 хувийг тус тус эзэлж байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 58.8 (4.7%) мянган төгрөгөөр өсжээ. Үүнд,

  • Цалин хөлсний орлого 27.1 (3.9%) мянган төгрөгөөр,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 85.1 (36.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн аж.

Улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар сард 500 мянган төгрөг хүртэлх мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын бүтцийг авч үзвэл

  • Цалин хөлсний орлого 12.8 хувь,
  • Тэтгэвэр, тэтгэмжийн орлого 62.7 хувь,
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 12.4 хувь,
  • Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.6 хувь,
  • Бусад орлого 9.5 хувийг эзэлж байгаа аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн