Дэлгүүртээ хүнсний татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явна

2021-02-16 14:07
tugeelt

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Эдгээр худалдааны төвүүд нь хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй бөгөөд зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна. Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтыг энэ сарын 16, 18, 20, 22-ны өдрийн хооронд хийх боломжтой.

Хүнсий татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.

Үүнд:

  • Ажлын үнэмлэх
  • PCR шинжилгээний хариу
  • Цахим үнэмлэх
  • Жолооны үнэмлэх
  • Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Байгууллагын тодорхойлолт

Тиймээс иргэн та өөрт ойрхон хүнсний дэлгүүрт үйлчлүүлж, зах худалдааны төвүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.

 

Л.Баяр