Сүүлийн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн удаа хөл хорионы дэглэм сахисан ба өнгөрсөн арваннэгдүгээр сарын хөл хорионы үеэр хөдөлгөөнийг 90 гаруй хувьтай хязгаарлаж чадсан бол энэ удаад иргэдийн хөдөлгөөнийг 96-98 хувь хязгаарлаж, хөл хорио тогтоосон байна.
Өнөөдрийн байдлаар хүн амын ердөө 2-5 хувь нь л хөдөлгөөнд оролцож байна гэж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний талаарх мэдээллийн үеэр ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг хэллээ.
Тэрбээр үргэлжлүүлэн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” эхэлсэн цагаас буюу тавхан хоногийн хугацаанд нийтдээ 26 хүн халдвартай гэдэг нь батлагдлаа.
Энэ нь олон нийтийн дундаас хоногт 5-6 хүн халдвар авсан нь батлагдаж байна хэмээн тооцоолохоор үзүүлэлт юм. Өрх бүрээс шинжилгээ авах ажлын хүрээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд л гэхэд есөн тохиолдол шинээр илэрсэн.
Хөл хорионы хугацаанд өрх бүрээс ийнхүү шинжилгээ авч, нөхцөл байдлыг тандаж, Улаанбаатар хотын иргэдийн дунд халдвар ямар түвшинд байгааг эцэслэж тогтоох нь маш өндөр ач холбогдолтой” гэлээ.
Л.Баяр