УИХ-ын гишүүн С.Бямбацогт Оюутолгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьснаа танилцууллаа. Тэрбээр “Үхэр жилийн ажлын анхны өдөр Монголчуудыг олон жил талцуулж хуваагдуулж байгаа Оюу толгойн гэрээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан асуулгаа танилцуулж байна.
Учир нь энэ 7 хоногтоо багтаж МУ-ын ЗГ Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэл гаргахгүй бол Монголчууд хохирох эрсдэл өндөр гэж үзэж байгаа.
Нэг нь гэрээгээ зөрчиж болдог, нөгөө нь түүнийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрдөг байж хэрхэвч таарахгүй.
Гэтэл сүүлийн үед Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх ашиг 30 жилээр хойшилсон, хойшлоод барахгүй бүр 22 тэрбум ам долларын өртэй үлдэх талаар яригдах боллоо.
Тиймээс ард түмнийхээ МЭДЭХ ЭРХ-ийг хангах хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч хаана ямар асуудал байна? Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг олон нийтэд, ард түмэнд бодит мэдээлэл өгөхийг зорьсон болно” гэжээ.