Монгол хүний дундаж наслалт 70 нас

Монгол Улсын нийт хүн амын тоо 2019 оны байдлаар 3,296,866 байна. Үүний 1,619,573 нь эрэгтэй, 1 677,293 нь эмэгтэй байна. 

Монгол Улсын хүн ам гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга (183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа МУ-ын харьяат иргэдийг хэлнэ.

 

Хүснэгт. Хүн амын тоо 

Монгол Улс анх 1992 оноос эхлэн дундаж наслалтыг тооцож эхэлсэн байдаг. Тэгвэл манай улсын хүн амын дундаж наслалтыг 1992 онд анх тооцоход 62.77 байсан бол 2018 он хүртэлх 26 жилийн хугацаанд 7.4 жилээр нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны суурь судалгааны тайланд онцолжээ.

Дундаж наслалтыг хүйсээр авч үзвэл Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 1992 онд 4.19 жилийн зөрүүтэй буюу эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 4.19 жилээр урт насалж байсан бол 2018 онд уг зөрүү 9.67 болж өссөн байна.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлыг аймгуудын хувьд харахад Орхон аймаг хамгийн их зөрүүтэй буюу 11.7 байгаа ба Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар аймгууд зөрүү 10 буюу улсын дунджаас их байжээ. Харин Говь-сүмбэр аймаг зөрүү хамгийн бага буюу 3.7 байсныг тайланд дурджээ.

 Үндэсний Статистикийн хороо

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн