Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 67.1 сая толгой мал тоологдлоо

2021-02-15 10:351min
хххх

Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ болон малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд 2020 онд 22.3 сая толгой төл бойжуулснаар нийт мал сүргийн тоо 91 сая толгойд хүрсэн.

Үүнээс 2020-2021 онд 24.6 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тухай Үндэсний статистикийн хорооны дүн гараад байна. Ингэснээр 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.1 сая толгой мал тоологдлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ