1. Та хүлээсээр байгаа
Үүнд буруу зүйл байхгүй ч та яагаад заавал хүлээх ёстой гэж? Бас яг чухам юуг хүлээгээд байгаа хэрэг вэ? Та хэн нэгэн ‘төгс төгөлдөр’-ийг хайсаар байна гэж үү? Эсвэл тэр чинь тийм бултамхай нэгэн үү? Гэхдээ бага зэрэг хөдөлгөөнтэй байхад зүгээр шүү.
2. Та хамаарлаас айдаг
Зарим нэг шалтгааны улмаас та юмсыг өөрийнхөөрөө хийдэг. Та бусдаас хэрхэн тусламж хүсэхийг мэддэггүй хүмүүсийн нэг. Гэхдээ төгс тэнцвэрийг хайж олоод өөрийгөө гэрэлд гаргах цаг нь иржээ.
3. Таны хайрын амьдрал онлайн хэлбэрт байгаа
Онлайнаар бусадтай харилцах, хайр дурлал үүсгэх, болзох нь таатай, бас чөлөөтэй байдлыг мэдрүүлдэг. Гэхдээ энэ нь донгийн нэг хэлбэр болон хувирах аюултай. Та ердийн байдлаар хүмүүстэй уулзах гэж оролдоод үз. Энэ танд таалагдах болно.
4. Жүжиг, хэрээс хэтэрсэн жүжиг
Энэ зөвхөн бүсгүйчүүдэд хамаатай биш. Олон залуус драмд дуртай байдаг. Сэтгэл хөдлөлтэй байна гэдэг сайн хэрэг боловч үүнд хэт автсанаар боломжит хосоо олох боломж эрс багасдаг.
5. Төгс хамтрагчийн тухай мөрөөддөг
Энэ бол хүлээлтийн хавсралт. Та төгс нэгний тодорхойлолтонд хэт төвлөрч, хэн нэгэнд өөрийн төсөөлсөн бүхнийг байх ёстой гэж үзсээр байна. Ингэснээр бодит хүмүүс таны шалгуурт хүрэхгүй болдог. Таны танилцсан хэн нэгэн мөрөөдлийн чинь төгс хүн биш байсан ч та боломж олгох гээд оролдоод үзээрэй.
6. Та нөхцөлт харилцаа үүсгэсэн
Та аль хэдийнээ хэн нэгэнтэй харилцаа үүсгэсэн үү? Та цаг зав болон хүчин чармайлтаа энэ харилцаандаа зарцуулдаг ч эргээд танд ирэх зүйл гэж үгүй байна уу? Хэрвээ тийм бол та нөхцөлд харилцаанд оржээ. Тантай хамт байгаа хүн зөвхөн дэмжлэг хүсэж тантай хамт байдаг. Тиймээс нэн даруй энэ харилцаагаа зогсоох хэрэгтэй.
7. Та хариуцлага үүрэхийг хүсэхгүй байгаа
Хосын харилцаа нь хоёр хүнээс хариуцлага шаардагддаг. Гэтэл та ямар нэгэн хариуцлага үүрэхгүйгээр харилцаатай байхыг хүсэж байгаа бол та хиппи дурлагч гэсэн үг. Тэгэхээр таны хувьд бодитой байх гэдгийг ухамсарлах хэрэгтэй болж байна.
8. Та одоо ч эксдээ хайртай
Энэ ч том асуудал шүү. Гэхдээ экс чинь ямар нэгэн шалтгаанаар л экс болсон шүү дээ. Тэгэхээр тэндээс ямар нэгэн зүйл хүлээх хэрэггүй. Хэрвээ хангалттай хэмжээний цаг өнгөрсөн, бас та хоёр эргэж нийлэхгүй л бол хойшоо хараад зогсохын оронд урагшаа алха.
9. Та бүгдийг хэвэнд цутгадаг
Та бүх хөөрхөн охидыг хөнгөн явдалтай, бүх булчинлаг залуусыг хөгийн амьтад гэж боддог юм биш биз? Магадгүй магадлал байж болох ч бүгд энэ ойлголтонд чинь хамаарах ёсгүй. Толгой дотроо бий болгосон загвар ойлголтоо авч хая.
10. Та ‘хатуу самар’ болж тоглодог
Та ихэнхдээ л авч чадахын аргагүй ‘хатуу самар’ болж тоглодог уу? Хэрвээ тийм бол та хэн нэгэн гайхалтай хүнийг алдах магадлал өндөр. Энэ нь таны ганц бие байгаагийн хамгийн том шалтгаан юм шүү. Тоглоомоо зогсоож, хүмүүст боломж олгоод үз.
Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо