2021-02-15 09:391min00

Өрхийн сарын дундаж орлого өмнөх улирлаас 88.1 мянган төгрөгөөр буурсан байна

39240335610_a36994ca4b_k

Улсын хэмжээнд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны IV улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.4 сая төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 49.5 (3.6%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 88.1 (5.8%) мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлага, оны үнээр 2020 оны 4 дүгээр улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.0 (1.7%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 17.5 (6.4%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 17.3 (1.9%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн зарлага өмнөх улирлаас 62.9 (4.4%) мянган төгрөгөөр буурсан бөгөөд үүнд хүнсний бүтээгдэхүүний зарлага 16.2 (5.3%) мянган төгрөгөөр, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 43.1 (4.5%) мянган төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй