Буриадын “Үлэгэр” хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар “Найрамдал” медалиар шагнасан байна. Тус шагнал гардуулах ёслол өчигдөр Улаан-Үдэ дэх Монгол Улсын Ерөнхий Консулын газарт болсон юм.
Түүний “Бадма, Чагдар хоёр” богино хэмжээний хүүхэлдэйн кино Буриад зон төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулж байгаа бөгөөд тус кинонд түүний охин болох Э.Янжим хоёр ястны аялгаар дуу оруулдаг юм.
Л.Баяр