Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Тусгай үйлчилгээ”-ний 21 чиглэлд найман аж ахуйн нэгжийн 180 автобус өнөөдөр үйлчилгээнд гарсан байна.
Өглөөний 05:30-09:30 цагийн хооронд 3951 зорчигч тээвэрлэжээ. Харин “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны явуулын шинжилгээнд 50 автобус, инженерийн байгууллагуудын захиалгат тээвэрлэлтэд 68 тээврийн хэрэгсэл, ЭМЯ-ны хүсэлтээр 20 тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргаад байгаа юм.
Үйлчилгээнд гарч буй автобуснуудыг бааз дээрээ мэргэжлийн байгууллагуудаар ариутгал, халдваргүйтгэл хийж байгаа бөгөөд Улаанбаатар хотын таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 16 байршилд хяналт шалгалт хийж байна.
Б.Эрдэнэ