Үндэсний статистикийн хорооны судалгаанд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 2.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар өссөн талаар дурджээ. 

Барааны үнэ өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.4 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 12.3 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар тус тус буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны нэгдүгээр сард өмнөх сараас 1.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.4 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.3 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.5 хувиар (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 2.3 хувь) өссөн нь голлон нөлөөлжээ.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн