Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Улаанбаатар найрсаг хот байх ёстой. Callcenter-т тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байгаа талаар 259 дуудлага ирсэн байна. Цагдаагийн алба хаагчдын иргэдтэй харьцаж байгаа зүйлд асуудал байна.
Хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг асууж, санал хүсэлтүүд ирсэн. Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагуудын тээврийн хэрэгсэлийг зорчуулахгүй байгааг цагдаагийн алба хаагчдад хэлж залруулах хэрэгтэй. Дээрээс ингэж хэлсэн гээд зогсож байгааг ойлгохгүй байна. Нэг хаалга-Нэг шинжилгээний хуваарь байршил, шинжилгээ авахгүй байгаа тухай, архи согтууруулах ундаа зарах эсэх асуудлаар иргэдээс дуудлага ирсэн.
Хуваарийн дагуу өдөрт 35 мянган иргэдээс шинжилгээ авах байсан ч 41 мянга болсон байна. Хамгийн өндөр шинжилгээ өгсөн газар Сонгинохайрхан дүүрэг байна.
Лаборатор хүлээж авсан 6,831 сорьц байна. 2,796 иргэний шинжилгээний хариу гараагүй байгаа бол 1,969 иргэний шинжилгээний хариу гарчээ” гэлээ.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Баянгол дүүргийн шинжилгээ авах дөрвөн газрын үйл ажиллагаа цагтаа эхлээгүй гэсэн зөрчил гарсан. Бусад дүүргүүдийн хувьд зохион байгуулалт сайтай байна” гэв.