2021-02-11 14:461min00

Эзгүй аралд тусламж хүлээн 33 хоносон гурван хүн хархаар хоолложээ

870x489_0x83_detail_crop_20210210222252_3e151c86_2bf7f3cf3f0285151b0ee658153ac4c619d94bc3f8416427e1f02c8915f8b376

Куба Улсын гурван иргэн болох хоёр эрэгтэй, нэг эмэгтэй Багамын эзгүй аралд 33 хоногийг өнгөрүүлжээ. Тэдний завь шуурганы үеэр осолдож, эзгүй аралд эсэн мэнд үлдсэн байна.

Тэд эзгүй арал дээр байх хугацаандаа хархаар хооллож байжээ. Гэхдээ тэдний хоол тэжээл тийм ч аймшигтай байсангүй. Хархны хажуугаар наргил модны самар, нялцгай биет хүртэл идэж байсан гэнэ. Аврагчдад харагдахын тулд чулуугаар загалмай хийж, шаардлагатай үед даллана гээд далбаа хүртэл босгожээ.

Хоёрдугаар сарын 8-нд АНУ-ын Эргийн хамгаалалтын нисдэг тэрэг Ангилья-Ки арлуудын усанд эргүүл хийн нисэж яваад, тэднийг харж, багахан хэмжээний хүнс, ус, радио хүлээн авагч хаяж өгчээ.

Ингээд маргааш өдөр нь аврах ажиллагаа зохион байгуулж, эзгүй арал дээр байсан хүмүүсийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Тэд маш их турж эцсэн ч азаар эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал гараагүй аж.

Орчуулсан Э.Март : mir24.tv

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй