Улсын онцгой комиссын шийдвэрээ өнөөдөр /2021.02.11/-өөс эхлэн хөл хорио тогтоож, өрх бүрээс нэг хүнээс шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна.
Тухайн гэр бүл нийгмийн харилцаанд хамгийн их ордог нэг гишүүнээ шинжилгээнд хамруулах бөгөөд шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарах ёстой.
Үүнд:
- Шинжилгээ өгөхөөс 2-3 цагийн өмнө хоолойгоо ямар нэг уусмалаар зайлж болохгүй
- Архи, тамхи хэрэглээгүй байх
- Халуун бууруулах эм тариа хэрэглэхгүй
- Бохь зажилж болохгүй зэрэг орж байна.
Өрх бүрээс авах шинжилгээг хоёр янзаар авах бөгөөд өрхийн хамгийн их гадуур явдаг гишүүнээс хуваарийн дагуу явуулын цэг очиж авах эсвэл харьяа шинжилгээний цэгт очиж өгөх боломжтой юм.
Шинжилгээний хариугаа eruul.gerege.mn сайтаар регистрийн дугаараар авах юм.
Л.Баяр