“Нэг хаалга- нэг шинжилгээ” тандалт, илрүүлгийн шинжилгээг маргаашаас эхлэн 3 хоногийн хугацаанд зохион байгуулж, халдварын эрсдэл өндөртэй 22 хорооны 26.990 өрхийн иргэнээс шинжилгээ авна.
Тодруулбал, БЗД-ийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 22, 25, 26, 27, 28-р хорооны сонгогдсон байршлын иргэдээс хороодын иргэний танхимд байрлах байнгын цэг болон явуулын цэгүүдээр шинжилгээ авна. Бусад хороод болон сонгогдсон хороодын дурьдагдаагүй байршлуудад амьдардаг иргэд шинжилгээнд хамрагдахгүй.
ЖИЧ: Явуулын цэгүүд айл болгоны үүдэнд очиж, нийгмийн харилцаанд хамгийн их ордог нэг хүнээс шинжилгээ авах тул БАЯНЗҮРХЧҮҮД та бүхэн хөл хорионы дэглэмээ баримталж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн онцгой комисс