Хөл хорионы үеэр хувийн машин явахыг хорьж байгаагаас амаржсан эхчүүдийг гэрт нь гаргахдаа эрүүл мэндийн байгууллага хариуцан хүргэж өгнө гэж НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед эрүүл мэндийн байнгын үйлчилгээ авах шаардлагатай тодруулбал, хими туяа эмчилгээ, гемодиализ, мэс заслын дараах боолт, цэвэрлэгээ зэрэг эмчилгээ хийлгэдэг иргэдийг тусгай зориулалтын автомашинаар гэрээс нь авах байдлаар зохицуулалт хийхээр болжээ.
Мөн хороодын нутаг дэвсгэрт 2-с доошгүй эмийн сан 24 цагаар ажиллахаар тогтмол ажиллах юм байна.
Л.Баяр