Их Британид коронавирусийн шинэ мутаци илэрсэн тухай ЭМЯ-ны харьяа Шинэ амьсгалын замын вирусын аюултай холбоотой асуудал эрхэлдэг зөвлөлдөх бүлгээс өчигдөр мэдээлжээ.
Шинэ омог коронавирусийн “Кентийн омог” нэртэй омгоос гаралтай юм байна. Бристолд илэрсэн энэ мутацийг эрдэмтэд нэлээд түгшүүр төрүүлэхүйц гэж ангилсан байна. Тухайлбал уг мутаци маш хурдан тархаж, түүнчлэн вакцинд нөлөөлж болзошгүй байгаа аж.
Одоогийн байдлаар Бристолд энэ мутацийн 14 тохиолдол бүртгэгдсэн бол Манчестерт 4, бусад хотуудад 3 илэрчээ.
ДЭМБ COVID-ын вакцинууд шинэ мутациудад үр дүнтэй байх уу гэдэгт түгшиж байгаагаа илэрхийлсэн билээ. Тиймээс улс орнуудыг вакцинжуулалтаа эрчимжүүлж, эмийн компаниудыг хүчи чадлаа нэмэгдүүлэхийг уриалсан байна. Дэлхий даяар өдгөө Ковидийн 4000 гаруй омог тархаж байна.
Орчуулсан Э.Март : korrespondent.net