Корнавирус хүний биед үүрд үлддэг байж болзошгүй. Учир нь өвчний эсрэг дархлаа тогтворгүй болдог байна. Эрдэмтэд хүн төрөлхтний найдлага тавьж буй вакцины үр дүнд эргэлзэж эхэлжээ.
Үүнээс гадна COVID-19 эдгэрсний дараа ч бие махбодоос алга болдоггүй гэх баримтууд байгааг ТСН-д мэдээлжээ.
Украинд хавар өвдсөн зарим хүмүүсийн хувьд одоо ч өвчний ул мөр нь арилаагүй талаар ярьж байна. Коронавирусийн тасгийн уушгины эмч Светлана Гук үүнийг өөрийн туршлага дээрээ мэдэрчээ.
Тэрбээр анх зургадугаар сард коронавирусийн халдвар авсан юмсанж. Эсрэг биетийн шинжилгээ сайн үр дүн үзүүлсэн ч дөрвөн сарын дараа гэнэт л огцом халуураад эхэлжээ. Светлана COVID-19-өөр дахин өвчилжээ.
Дэлхий даяар давтан халдвар авсан албан ёсны тоо баримт одоогоор 4-хөн байна. Нэг тохиолдол нь генийн хувиралтай вирусээр халдвар авсан гэдэг.
Эрдэмтэд коронавирусийг зөвхөн уушгийг гэмтээдэггүй гэдэг. Үүнээс болоод тархи хүртэл өртдөг байна. Өвчтөнүүд сэтгэл гутралд орж, айдас түгшүүрт автаж, нойргүйдэж, оюуны чадвар нь буурч, заримдаа амиа хорлох хүртэл бодол орж ирдэг болсон гэжээ.
Киев хотод л гэхэд намраас хойш 4 өвчтөн эмнэлгийн цонхоор үсэрч, амиа егүүтгэжээ. Харин эмч нар коронавирус тусаад эдгэрсэн хүмүүсийн гуравны нэг нь мэдрэл, сэтгэцийн асуудалд орж, ажиллах чадвараа хүртэл алддаг гэж мэдээлж байна.
Программист Анатолий Величко коронавирусийн халдварт өртөөд хоёр сарын дараа ч ажлаа хийж чадахгүй болсон талаараа ярьж байв. Тэрбээр компьютерийн ард суухад л хамаг бие нь салганан өвддөг болсон байна.
Эрдэмтэд коронавирусийн хүндрэлээс болоод хүн 10 жилээр хөгширдөг гэж мэдээлж байна. Энэ вирус С гепатит, ХДХВ шиг бие махбодыг аажмаар хэмлэн, биед үүрд үлддэг байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Prikolis.info