Дулааны шугамын худагт өчигдөр гарсан харамсалтай ослын талаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК мэдээлэл, анхааруулга гаргажээ.
Мэдээлэлд:
2020 оны хоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө БГД-ийн V хорооны нутаг дэвсгэр 27-р байрны хажууд, ”Тэлмүүн орд” хувийн орон сууцны конторын эзэмшлийн дулааны худгаас их хэмжээний уур гарч байгаа тухай мэдээлэл “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай албанд 22:09 цагт ирсэн.
Ирсэн дуудлагын дагуу манай байгууллагын шуурхай ажиллагааны бүрэлдэхүүн газар дээр нь очиход дулааны худаг нь усаар дүүрсэн байсан тул ус буулгагчийг хаахад хүндрэлтэй байсан ч тухайн хаалтыг хааж хэвийн байдалд нь оруулсан. Гэвч үүнээс шалтгаалан гурван иргэн халуун усанд түлэгдэж харамсалтайгаар амь насаа алдлаа.
Иймд дулааны эрчим хүч хэрэглэгч хувь хүн, аж ахуйн нэгж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид байгууллагууд өөрийн эзэмшлийн дулааны худаг камерт гаднын болон орон гэргүй иргэд зөвшөөрөлгүй орж шугам тоноглол гэмтээх, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж, тогтмол үзлэг шалгалт хийж ажиллахыг анхааруулж байна.
Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ