Улаанбаатарт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон тухай бид өмнө нь мэдээлсэн.
АОК хариу арга хэмжээг яаралтай авч, дээрх иргэдийг тусгаарласан бөгөөд GenExpert-ийн шинжилгээгээр нэгдүгээр хавьтлын бүх иргэдийн хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.
Гэхдээ вирусийн халдварын нууц үед давтан шинжилгээ авах бөгөөд иргэн бүр хариуцлагатай байж, дэглэмээ баримтлан, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг дахин анхааруулж байна гэж Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.