Өнгөрсөн бямба гарагт Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарынхантайгаа уулзлаа.
Тэрбээр уулзалтын үеэр “ УИХ-ын гишүүдэд Боловсролын салбараас 550 тэрбум төгрөг харамлаж байгаа юм бол 10 жилийн дараа ажилгүйдэл, ядуурал хэвээрээ байх юм байна. Энэ нийгэмд байгаа баян хоосны ялгаа яг хэвээрээ байх юм байна аа л гэж хэлж байгаа.
Тийм учраас бид ийм судалгааг УИХ-ын гишүүдэд хийж харуулъя. Боловсролын хуулийг та нар дэмжсэнээрээ өнөөдөр мөнгөөр битгий хар аа. Боловсролын салбарт оруулсан 1 доллар 12 доллар болдог гэдэгтэй адилхан нийгэм, эдийн засагт том үр дүн авчирна. Надад энэ судалгааг хийгээд өг, би үүнийг чинь УИХ-ын гишүүдэд тайлбарлаад хуулиа авч гаръя. Бид үүнийг хамтраад хийх ёстой” гэдгийг онцолжээ.
Би Боловсролын хуулийг нийгмийн зөвшилцөл маягаар хийх ёстой гэж хэлдэг. Ирэх 7 хоногийн 2 дахь өдөр сүүлийн 19 жилд ажилласан Боловсрол, шинжлэх ухааны 17 сайдыг яам дээрээ урьсан. Надад тэр энэ нам гэдэг нь ерөөсөө сонин биш. Энэ хүмүүс юм хийх гэж оролдсон, зарим нь үр дүнд хүрсэн, заримд нь хийх хугацаа олдоогүй, заримд нь хийх эрх зүйн боломж байгаагүй, улс төрийн боломж ч гараагүй. Бүгдийг нь сонсъё. Боловсролын салбарт улс төржихгүй” гэжээ.
Тэрбээр боловсролын нэг хөтөлбөр 10 жил хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг бөгөөд одоогийнх шиг дөрвөн жилийн хугацаатай Кембридж, Цөм хөтөлбөр гээд савлаад байвал үр дүнд хүрэхгүйг онцолжээ.
Л.Баяр