Улаанбаатар хотод хоёрдугаар сарын 12-ны 06.00 цагаас хоёрдугаар сарын 23-ны өглөөний 06.00 цаг хүртэл бүх нийтийн байдалд шилжүүлэх бэлтгэлийг хангаж байна. Хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд нийслэлийн 411.4 мянган өрх бүрээс нэг иргэнээс шилжилгээ авах ажлыг зохион байгуулах юм.
Урьдчилсан байдлаар иргэдээс PCR шинжилгээ авах 210 цэг ажиллуулахаар тооцоо гаргажээ.
Үүнийг задалбал, явуулын 73 цэг, автобустай 50 цэг, эмнэлгийн байнгын шинжилгээ авах 87 цэгийг нэгэн зэрэг ажиллуулж, өдөрт 42 мянган иргэнд PCR шинжилгээ авах юм байна. Ингэхдээ өрх бүрээс 18-наас дээш нэг иргэнээс заавал шинжилгээ авна. Тухайн оршин суугаа дүүрэг, хэсгийн хорооны ажилтнууд иргэдийн шинжилгээнд хамрагдах өдөр, цагийг мэдэгдэж, идэвхтэй хамруулахад анхаарч ажиллаж юм байна. Нийслэлд түр оршин суугч, хаягийн бүртгэлгүй иргэдийг ч энэхүү шинжилгээнд заавал хамруулах аж.
Л.Баяр