ССТV: Монголын нүүрс далайн боомтод шууд хүрч байгаа нь нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах боломж байгааг харууллаа

2021-02-06 09:301min0
a2706fa1fd90e092de3292bf0b1750e4

Монгол Улсаас нүүрс ачсан галт тэрэг анх удаа Хятадын Цайфэйдянь далайн боомтод очсон талаар  CCTV агентлаг мэдээлжээ.

Уг мэдээлэд “Галт тэргээр нийт 100 чингэлэг бүхий 3200 тонн коксжих нүүрсийг тээвэрлэсэн байна. Тодруулбал, Монгол, Хятадын харилцан тохиролцсон тээвэрлэлтийн стандартын дагуу нүүрс тээвэрлэхэд зориулсан Монголын эзэмшлийн тусгай чингэлгүүд УБТЗ-ын Чойр өртөөнөөс Эрээн боомтоор нэвтэрч, Цайфэйдянь боомтод хүрчээ.

Ийнхүү Монголын нүүрс далайн боомтод шууд хүрч байгаа нь нүүрсээ гуравдагч зах зээлд гаргах боломж байгааг харууллаа.

Цайфэйдянь боомтын удирдлага “Бүс ба зам”, “Бээжин-Тяньжин-Хэбэйгийн хамтдаа хөгжих” санаачилгуудын хүрээнд төмөр замын тээврийн байнгын маршрутыг бий болгохоор зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ нь Монгол-Хятадын төмөр замуудын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаагийн нэг илрэл болов” гэж дурьдсан байна.

Б.Ирээдүй

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй