БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан хувьсах зардалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хувьсах зардлаа тооцдог аргачлалаа өөрөөр харъя. Үр дүнтэй болгоё. Боловсролд ирж байгаа мөнгө сургуулийн захирлын мөнгө биш. Бид Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаад салбарын төсвийн шинэчлэлийн асуудал дээр сууна. Энэ ажлын хэсгийн хамгийн анхаарах нэг ажил бол хувьсах зардлын бүтцийг өөрчлье.
Маш дэмий зардлууд энэ хувьсах зардал дотроо явдаг юм байна лээ. Эндээс төлөх шаардлагагүй төсвийг нь танаад багшид, сурагчдад үр өгөөж нь очдог болгоё гэсэн хүсэл тэмүүлэл байна. Үүнийг зөвхөн тооцоо судалгаанд тулгуурлаж өөрчилнө.
Яг үүнтэй уялдуулаад сургалтын хэрэглэгдэхүүнийг багш хармаанаасаа гаргадаг, багш цалингаасаа төлдөг зардлуудыг аль болох тэглэх чиглэл рүү анхаарал хандуулж ажиллана” гэв.