ЭМЯ-ны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.
-Амгалан амаржих газрын тусгаарлалтад авсан. Тухайн эмнэлэгт хэвтэй буй хүмүүсийн хоол ундыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Манай зарим эмнэлгийн барилга байшин нөхцөл бололцоо хүн болгоны хэрэгцээ шаардлага хангахгүй байх тал байдаг. Гэхдээ Эрүүл мэндийн байгууллага бүр бэлэн байдлаа хангаж ард иргэдийнхээ төлөө ажиллаж байна. Халдвар эсэргүүцэх арга хэмжээний эхний үед богино хугацаагаар гаднаас хоол, унд орж ирэхийг хориглох зүйл байдаг. Гэхдээ бид эргэлт оруулдаг бөгөөд гол нь тусгай шаардлага тавьдаг. Үүнд эргэлтээр ирж буй хүмүүсийн хоолны чанар сайн байх, голомттой газар орж буй сав суулга, бүх зүйл эргэж тухайн айлд очих ёсгүй. Өнөөдрийн нэг цагаас эхлэн зөвлөмж зөвлөгөө өгч хоол авах арга хэмжээ хэвийн явна.
Тусгаарлан ажиглах байранд буй хүмүүсийн эрүүл мэндийн байдалд резидент эмч нар хяналт тавьж, ажиллаж байна. Цаашид манай улсад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.
Л.Баяр