2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 3,404,159,742 төгрөгийн үнийн дүн бүхий 9,500,860 ширхэг хувьцаа арилжигдсанаас 22 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бэрх Уул” ХК (BEU+13.92%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID +10.63%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ремикон” ХК (RMC -11.83%) болон “Хай би ойл” ХК (HBO -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 38,401 ширхэг нэгж эрхийг нийт 4,144,506 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,168 ширхэг үнэт цаас 317,714,240 төгрөгөөр арилжигдсан байна. Мөн багцын арилжаанд нийт 5438600 ширхэг үнэт цаасыг 261,052,800 төгрөгөөр тус тус арилжаалсан байна
ТOP-20 индекс 0.62 хувиар өсөж, 21896.45 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,047,335,785,759.48 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ