Хэрэглэгчээс ирүүлсэн “Зоос гоёл компанийн байранд худалдаалагдаж буй домбо нь хаяг шошгод заасан хэмжээнээсээ зөрүүтэй байна” гэх гомдлын дагуу ШӨХТГ ын Улсын байцаагчид үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтын ажлыг хийж байна.
Хяналт шалгалтын зорилго нь үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэт металлын сорьц, баталгаажилт нь холбогдох хуулийн хэрэгжилтийг биелүүлж, стандартыг хангаж байгаа эсэхийг тогтоож, шаардлагатай арга хэмжээ авах юм.
Хяналт шалгалтыг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтад “Зоос гоёл” болон бусад үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулдаг бүх аж ахуй эрхлэгчдийг хамруулах юм.
Хяналт шалгалтын ажил дууссаны дараа дүн, тайланг нэгтгэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон нийтэд мэдээлнэ.