Монгол Улсын covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1,890 болсноос дотоодын халдвар 1,398 боллоо. Коронавирусийн халдвараар ихэвчлэн насанд хүрэгчид, өндөр насны хүмүүс өвчилсөн байна.
Тодруулбал:
- 0-9 насны хүүхэд 6
- 6-20 насныхан 65
- 21-30 насны 82 хүн
- 31-50 насны 102 хүн
- 51-60 насны 56 хүн
- 61-ээс дээш насны 37 хүн байна.
Насны хувьд хамгийн өндөр нь 92 настай хүн хэвтэн эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэлсэн юм.
Л.Баяр