Өнөөдрийн эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр халдварын тохиолдлуудын тоо нэмэгдэж, шинээр хоёр голомт бүртгэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн юм. Шинэ илэрсэн голомтын нэг болох “Монгол шир” компаниас бүртгэгдсэн 18 тохиолдол нь зургаан дүүргийн 12 хороонд амьдардаг байна.
Тодруулбал, 24 цагийн хугацаанд БЗД-ийн дөрвөн хороо, БГД-ийн хоёр хороо, СБД-ийн нэг хороо, Чингэлтэй дүүргийн нэг хороо, СХД-ийн таван хороо, ХУД-ийн гурван хороонд тус тус өвчлөлийн голомт нэмэгдсэн байна.
Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр ойрын хавьтлын тоо эрс өсөж өчигдөр нийт 250 ойрын хавьтлыг шинээр илрүүлж тусгаарлалаа. Одоогоор нийт 1,052 ойрын хавьтал, 5,383 хоёр дахь хавьтлын хүмүүс хяналтад байгаа ажээ.
Л.Баяр