Дархан-Уул аймгийн онцгой комиссын шийдвэрээр түр үйл ажиллагааг нь зогсоогоод байсан үсчин, гоо сайхан, фитнесс, сауныг хэвийн горимд шилжүүлэн нээхээр болжээ.

Хүнс тээврийн жолоочийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн долоо хоногийн хугацаанд АОК дараах ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд шийдвэрүүдийг гаргасан байна.

Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй иргэдийн 70 хувиас 2 удаа PCR, хүнс тээврийн 73 жолоочоос 1 удаа PCR, ойрын хавьтлын тусгаарлалтанд байсан 97 хүнээс 2 удаа PCR, эрсдэлт бүлгийн 8 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудын 2000 гаруй иргэнээс түргэвчилсэн шинжилгээг авч хариу сөрөг гарсан тул 2021.02.04 өдрөөс эхлэн дараах үйл ажиллагааг нээж байна.Үүнд:

  • үсчин, гоо сайхан
  • фитнесс, иог
  • бүжгийн клубууд
  • саун бассейн, нийтийн халуун ус
  • бүх төрлийн секц дугуйлангууд
  • теннис билльярд, спорт зал
  • 12 р ангийн танхимын давтлага
  • хүргэлтийн үйлчилгээ
  • бар, пав / 0-18′ градус/
  • Тусгай зөвшөөрөл бүхий ААНБ -ууд архи согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрлөө.

Мөн 2021.02.10-ныг дуустал 7 хоногт 1 удаа зорчихоор сумдууд болон Сэлэнгэ аймгийн сумд хоорондын хөдөлгөөнийг тухайн сумын онцгой комиссийн бичгийг үндэслэн тус тус нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн онцгой комисс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн