Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 98 чиглэлд 948 автобус, 301 такси үйлчилгээнд гарлаа. Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийт 53349 зорчигч тээвэрлэсэн мэдээллийг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгөв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус, таксинуудад мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн бөгөөд хөдөлгөөнт болон суурин 14 байршилд хяналт, шалгалтыг хийж байна. Мөн нийтийн тээврийн цахим картыг 266 цэг дээр цэнэглэж байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн