Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Хоёрдугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 16960 шинжилгээ хийлээ. Ингээд 31 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,890 болсноос дотоодын халдварын тоо 1,398 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 479 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1 , хүндэвтэр 82, хөнгөн 395 хүн байна. Сүүлийн 24 цагийн дотор 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,890 үүнээс эдгэрсэн 1398 буюу 75 хувь байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 18 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал:
Өмнөх батлагдсан тохиолдлоор тусгаарласан ойрын хавьтлуудын давтан шинжилгээ болон сүүлийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын шинжилгээнээс илэрсэн байна. Улаанбаатар хотод шинээр хоёр том голомт нэмэгдлээ.
Тодруулбал, “Монгол шир” ХХК-ийн компанид ажилладаг хүн хоёрдугаар сарын 1-ний шөнө нэлээд хүндэвтэр байдалтай ХӨСҮТ-д ирж, онош батлагдсан байна. Ингээд арьс ширний үйлдвэрийн хавьтал болох 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд коронавирус илэрсэн.
Эгзэгтэй салбар буюу Амгалан амаржих газарт тандалтын шинжилгээ хийхэд өнөө өглөө хоёр хүний онош батлагдсан байна. Тус эмнэлэгт нийтдээ 234 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс илэрлээ. Нэг нь амаржих газрын сургалтын ажилтан юм. Тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж, хавьтлуудыг тусгаарлаж байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 1054 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр