Энэ сарын 11-23-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор дээрх хугацаанд хэвийн ажиллах салбарыг танилцуулъя.
Үүнд:
- Цахилгаан дулаан, усан хангамж, ариутгал, татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлгийн хэрэгсэл хангах нийлүүлэх байгууллага
- Шатахуун, түлшний хангамж
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, ханган нийлүүлэлт, супермаркет, хайпермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, нөөцийн мах, мал амьтны тэжээлийн худалдаа
- Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ
- Ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал зохион байгуулах үйл ажиллагаа /нохой, муур устгал/
- Банкны цахим үйл ажиллагаа, АТМ
- Сайжруулсан түлшний үйлдвэр, нийлүүлэлт, түгээлт, цэгүүд
- Шуудан, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл
- Оршуулгын үйл ажиллагаа
- Засвар болон бусад үйлчилгээ
- Тусгай чиг үүргийн байгууллага
- Эрүүл мэндийн байгууллага
- Хууль тогтоох дээд байгууллага
- Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага /албан хаагчдын 15 хувь нь цагийн хязгаартай ажиллана/
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /УБТЗ, Чингис хаан нисэх буудал/
- Мал амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Гадуур явах засвар үйлчилгээ
- Тусгай үүрэг гүйцэтгэх үйлдвэрлэл, түгээлтийн тээврийн автомашин
Нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу тусгай горимд шилжиж зорчигчийн тоог хязгаарлана.
Б.Эрдэнэ