Хавар орой эхэлнэ. Алдарт тарвага Фил сүүдрээсээ айж, нүхэндээ буцаад шургалаа. АНУ, Канадад хоёрдугаар сарын 2-нд Тарваганы өдөр тэмдэглэдэг 130 жилийн уламжлалтай.
Энэ дагуу Америкийн ардын цаг уурч, Пенсильвани мужийн Гобблер-Ноб гүвээнд идээшэг Фил тарвагыг энэ өдөр нүхнээс нь гарган иржээ. Таван кг жинтэй энэ мэрэгч амьтан сүүдрээсээ айж, нүх рүү шургасан байна. Түүний энэ үйлдлийг орон нутгийн тарваганы клубын дарга Жефф Ланди тайлбарлахдаа, АНУ-д өвөл дуусахад дахиад 6 долоо хоног хүлээх хэрэгтэй байна гэжээ. Уг үйл явдлыг ёслолын дагуу олон хүнтэйгээр зохион байгуулсангүй. Гэхдээ Филийн хамгийн үнэнч шүтэн бишрэгч 75 доллараар түүний цаасан баримлыг хийлгэжээ.
Оросын Екатеринбург хотод мөн хэрэмнээс хавар хэзээ болохыг зөгнүүлсэн юм. Хэрэмний өмнө самартай хоёр таваг тавихад хэрэм “Хавар оройтно” гэсэн бичигтэй тавгийг нь сонгожээ.