Парламентын ордныхоо ойролцоо хэдэн сарын турш аэробикоор хичээллэж буй Мьянмарын нэгэн иргэн энэ улсад болсон цэргийн эргэлтийг санамсаргүй байдлаар бичиж авчээ.

Хоёр минутын бичлэг дээрээ харахад бүсгүй камераа асаагаад хөгжмийн аян дор эрчтэйгээр дасгалаа хийж байгаа нь гардаг аж. Гэтэл түүнийг дасгал хийж байх зуур ард тал нь замуудыг хааж, хаалт босгоод, хэдхэн минутын дараа дохиогоо хангинуулсан хар машинууд зөрж өнгөрдөг байна. Зарим машиных нь дээврийг нээж, их бууны ам хүртэл гаргажээ. Харин бүсгүй үүнийг анзааралгүй бүжиглэсээр байдаг аж.

Энэ бичлэгийг сэтгүүлч Адитья Раж Каул олон нийтийн сүлжээнд цацжээ. Түүний цацсан бичлэгийг Twitter-т л гэхэд 12 сая гаруй хүн үзсэн байна. Гэхдээ хэрэглэгчид энэ бичлэгийг хуурамч байх гэж үзжээ. Харин Каул энэ бичлэг бодитой үнэн, бүсгүйн Facebook-ээс хуулан авсан гэжээ. Бүсгүйн хувьд Мьянмарын парламентын байрны өмнө бүтэн жил аэробикоор хичээллэж байгаа гэнэ. Тэрбээр фитнес тэмцээндээ зориулан бичлэг хийж байсан болохоор ард нь болсон зүйлсийг анзаараагүй гэжээ.

Мьянмарт хоёрдугаар сарын 1-нд цэргийн эргэлт гарсан юм. Энэ улсад цэргийн засаглал тогтоож, онц байдлыг дахин нэг жилээр сунгасан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн